КОМПАНИЙН ЁС ЗҮЙ БА ҮНЭТ ЗҮЙЛС

GMT Group, бид тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, ёс зүйн өндөр хэм хэмжээг сахих, урт хугацааны түншлэлийг дэмжихийг эрхэмлэн зорьж ажилладаг.

Монгол Улсад төмөр замын логистик, уул уурхай, аж үйлдвэрийн паркийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бид, бүс нутгийн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн орчныг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйгаа  ухамсарладаг.

Манай ёс зүйн хэм хэмжээ нь бүх түвшинд итгэлцэл, хариуцлагыг бий болгож, оновчтой шийдвэр гаргалт болон зөв харилцаанд хөтөлдөг.

Бидний Гол Зарчим

Шударга байдал ба Ил тод байдал

Үнэнч байдал, Шударга байдал, Ил тод байдал нь манай үйл ажиллагааны тулгуур зарчим юм. Бид Монголын болон олон улсын хууль, дүрэм журмыг бүрэн хангасан ёс зүйн хатуу хэм хэмжээг мөрддөг.

Тогтвортой байдал

Тогтвортой хөгжлийн төлөөх бидний зорилт үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахад чиглэдэг. Бид утааг бууруулах, нөөцийг хэмнэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн шинэлэг стратеги хэрэгжүүлдэг.

Хүмүүсийг хүндэтгэх

Ажилчид, түншүүд, үйлчлүүлэгчид, хамт олондоо хүндэтгэлтэй хандаж, итгэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эерэг орчинг бүрдүүлэх нь бидний эрхэм чанар юм. Бид аюулгүй, хүртээмжтэй, дэмжлэг үзүүлэх ажлын байр, хөдөлмөрийн шударга ёс, тэгш боломжийг нэн тэргүүнд тавьдаг.

Нийгмийн хариуцлага

Бид ажилчдынхаа болон олон нийтийн хэрэгцээг хангах замаар нийгмийн хариуцлагаа ухамсарладаг гэдгээрээ бахархдаг. Бидний хүчин чармайлтанд орчныхоо байгаль, ан амьтанг хамгаалах, хүн амд зориулан тэднийг аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд боловсрол, соёл урлагийг дэмжих, ажилчдынхаа тав тух, сайн сайхан байдлыг хангах төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх зэрэг багтдаг. Эдгээр санаачилгууд нь үйл ажиллагаандаа оролцож буй хүн бүрийг дэмжих, хүртээмжтэй орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бидний хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Эхлээд аюулгүй байдал

Манай үйл ажиллагаанд оролцож буй бүх хүмүүс ажилтан, гэрээт гүйцэтгэгч, хамтран ажиллагсадын аюулгүй байдал бидний хувьд нэн чухал. Тиймээс тэдэнд орон нутгийн болон байгууллагын дүрэм журам, салбарын тусгай стандарт зэрэг аюулгүй ажиллагааны төрөл бүрийн түвшний зохицуулалтыг ойлгуулж, протоколыг ямагт чанд баримтлан, тасралтгүй сайжруулахыг хичээдэг.

Ёс зүйтэй нөөцийн менежмент

Бид нөөцийн менежментийн арга барилын талаар нээлттэй шударга байж уул уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хариуцлагатай олборлолт, нөөцийн оновчтой ашиглалтыг эрхэмлэдэг. Бидний хүчин чармайлт хог хаягдлыг бууруулах, эргэлтийн эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгддэг.

Инноваци ба шилдэг

Бид инноваци, технологийн дэвшилд суурилсан хөгжлийг дэмжин, үргэлж шилдэгийг эрэлхийлдэг. Төмөр зам, ложистикийн үйлчилгээндээ хамгийн өндөр стандартыг хадгалж, чанар үр ашигтт байнга анхаарч ажилладаг.

Бидний ёс зүйн үүрэг хариуцлага

Ажилтануудадаа

  • Аюулгүй, эрүүл, тэгш хөдөлмөрийн орчныг хангах
  • Хувь хүний өсөлт, ажил мэргэжлийн хөгжлийг дэмжих
  • Дарамт, ялгаварлан гадуурхалт болон ёс зүйгүй үйлдлийг үл тэвчих бодлогыг баримтлах

Орон нутгийн иргэдэд

  • Нутгийн соёлын өв, уламжлалыг хүндэтгэн дээдлэх
  • Дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах
  • Ил тод харилцаж, олон нийтийн санаа зовоосон асуудлыг шуурхай шийдвэрлэхийг эрхэмлэх

Хүрээлэн буй байгаль орчинд

  • Манай төслүүдтэй холбоотой байгаль орчны эрсдэлийг тодорхойлон бууруулах
  • Ойжуулалт, сэргээгдэх эрчим хүч, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлуудад оролцох
  • Байгаль орчны дүрэм журмыг дагаж мөрдөн, экосистемд тулгарах болзошгүй  асуудлыг эерэгээр шийдвэрлэж байх

Түншүүд, оролцогч талуудад

  • Хамтын зорилго бүхий итгэлцэлд суурилсан, ил тод харилцааг бий болгох.
  • Түншүүдийнхээ бизнесийн үйл ажиллагааг сайжруулах найдвартай, үр ашигтай логистикийн шийдлүүдийг санал болгох.
  • Шударга, ёс зүйтэй худалдан авалтын зарчмыг баримтлах

Санаа зовоосон асуудлуудыг мэдээлэх

Бид ажилчид, түншүүд болон олон нийтийг манай үйлчилгээтэй холбогдох ёс зүйн хүндрэл, ашиг сонирхлын зөрчлийн асуудал болон үйлдлийн талаар мэдээлэхийг уриалж байна. Энэ талаар манай info@gobimtg.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Бид бүх мэдээллийг маш нухацтай хүлээн авч, асуудлыг сайтар нягтлан үзэх болно.

GMT Групп нь үйл ажиллагаандаа эдгээр зарчмуудыг баримтлаж, Монголын төмөр зам, логистик, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт оролцогч талуудынхаа итгэлцэл, хүндэтгэлийг хангасан найдвартай манлайлагч байхыг зорьж байна. Бид хамтдаа ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, өсөлтийн нийтлэг зорилгын төлөө амжилтанд хүрэх болно.