Байгаль орчин, нөхөн сэргээлт, орон нутгийн хөрөнгө оруулалт
Аливаа уурхайн ажлын амжилт нь эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар хэмжигддэг бөгөөд уул уурхайн салбар хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд улам боловсронгүй болж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэгдэж ирлээ.
Манай компани байгаль орчны удирдлага зохион байгуулалт, хэрэгжилт, орчны хяналт шинжилгээний ажлаа уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн эхлүүлж өнөөг хүртэл Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартууд болон хөгжлийн бодлого зарчмуудыг мөрдлөгө болгон ажиллаж байна.