Байгаль орчин, нөхөн сэргээлт, орон нутгийн хөрөнгө оруулалт

img

Аливаа уурхайн ажлын амжилт нь эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаар хэмжигддэг бөгөөд уул уурхайн салбар хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд улам боловсронгүй болж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд  чиглэгдэж ирлээ.

Манай компани байгаль орчны удирдлага зохион байгуулалт, хэрэгжилт, орчны хяналт шинжилгээний ажлаа уурхайн үйл ажиллагаатай зэрэгцэн эхлүүлж өнөөг хүртэл Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартууд болон хөгжлийн бодлого зарчмуудыг мөрдлөгө болгон ажиллаж  байна.

Уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлснээс хойш 2008-2023 онуудад  биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд олон наст ургамал, ойжуулалтын хүрээнд хоёр наст нарс, хайлаас, жимсний мод, бут  зэргийг тарьж ургуулан нийт 147.7 га талбайд биологийн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил хийж орон нутагт   хүлээлгэж өгсөн.

Техникийн нөхөн сэргээлтийн хүрээнд 2010-2023 онуудад 56.55 га талбайд, дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд 2019 онд Бугант тосгоны Толгойтын аманд 10 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг тус тус хийсэн бөгөөд нөхөн сэргээлтийн ажилд одоогийн байдлаар 1 тэрбум гаруй төгрөг, орон нутгийн төсөв, нутгийн хөгжил, бүтээн байгуулалтанд .... төгрөг зарцуулаад байна.

Нөхөн сэргээлт,ойжуулалт, хотхоны тохижилт,цэцэрлэгжүүлэлтийг  баталгаатай, тасралтгүй тарьц суулгацаар хангах зорилгоор 2012 оноос эхлэн уурхайн суурингийн 0.5 га талбайд мод үржүүлгийн талбай байгууллаа.

Уурхайн хотхоны эрүүл тохитой орчныг бүрдүүлэх, ногоон байгууламжаар тохижуулах ажлын хүрээнд зам болон хүний хөлд талхлагдсан газруудыг ургамалжуулах ажлыг тасралтгүй хийсээр байгаа бөгөөд уурхайчдын сууринд 2013 онд 6 төрлийн 5000 орчим  мод тарьж, ашигт ургамлын төгөл байгуулсан ба одоогийн байдлаар үр жимсээ өгсөөр байна.