
АЛТАНШИРЭЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ТӨСӨЛ
АЛТАНШИРЭЭТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ТӨСӨЛ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг дагалдах үйлдвэрүүдийн хамт хөгжүүлж гангийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах” хүрээнд Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор “Алтанширээт” ҮТП-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг манай компанид олгосон.
Уг төслийн хэрэгжүүлэхэд: Жилд 1.0 – 1.5 сая.тонн 65-68 хувийн агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай, 2 цех бүхий ТӨМРИЙН ХҮДРИЙГ НОЙТОН АРГААР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР; Жилийн 1,5сая.тонн нүүрс угаах хүчин чадалтай, 3 цех бүхий НҮҮРС УГААН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР; Жилд 1.0-1.5 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, эхний ээлжид 2x300 000 тонн цутгуурын коксын үйлдвэр, II шатанд металлургийн 2x1 000 000 тонн үйлдвэр болох КОКС-ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР; Жилийн хүчин чадал эхний жилд 650.0 мян.тонн, 2-р жилээс эхлэн 1000.0 мян.тонн төмрийн баяжмалыг боловсруулан хорголж төмөр үйлдвэрлэх боломжтой,5 цех бүхий ХОРГОЛЖИН ТӨМРИЙН ҮЙЛДВЭР, жилд 500 мян.тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай ШИРЭМНИЙ ҮЙЛДВЭР гэсэн дагалдах үйлдвэрүүдийг барьж байгуулах юм.
Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр
Тус үйлдвэр нь 2 цехээс бүрдэх бөгөөд жилд 1.0 – 1.5 сая.тонн 65-68 хувийн агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Нүүрс угаан баяжуулах үйлдвэр
Тус үйлдвэр нь нүүрс бэлтгэх бутлах хэсэг, угаан баяжуулах цех, усгүйжүүлэх цех, баяжмалын хаягдал тээвэрлэлт болон хадгалах цехээс бүрдэнэ. Жилийн 1,5сая тонн нүүрс угаах хүчин чадалтай.
Кокс-Эрчим хүчний үйлдвэр
Коксын үйлдвэрт эхний ээлжид 2x300 000 тн цутгуурын коксын үйлдвэр, II шатанд металлургийн 2x1 000 000 тн үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Коксжуулах зуухнаас ялгарсан дэгдэмхий хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх хэвтээ зуух ашиглана. Тус үйлдвэр нь 1.0-1.5 сая тонн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулахаар төлөвлөсөн.
Хорголжин төмрийн үйлдвэр
Тус үйлдвэрийн жилийн хүчин чадал эхний жилд 650.0 мян.тн, 2-р жилээс эхлэн 1000.0 мян.тн төмрийн баяжмалыг боловсруулан хорголж төмөр үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэр нь зуурмагийн цех, хатаах цех, холих цех, үрлэн хэвлэх/шатаах цех, хөргөх цех, усан сан болон усны шахуургын хэсэг, цахилгаан болон харилцаа холбооны нэгдсэн удирдлагын систем, бүтээгдэхүүн хадгалах хэсгүүдээс бүрдэхээр төлөвлөсөн байна.
Ширэмний үйлдвэр
Уг үйлдвэр нь жилдээ 500,000 тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай.
Алтанширээт аж үйлдвэрийн паркийн 2023–2040 оны стратегийн тэргүүлэх чиглэл, зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон болно:
- Улсын хэмжээний хүнд үйлдвэрийн цогцолбор, инновац, технологид суурилсан үлгэр жишээ парк болох;
- Дэд бүтэц, логистик болон нөөцийн нэгдсэн систем бүрдүүлэх;
- Компанийн үйл ажиллагаанд олон улсын стандарт, чанарын иж бүрэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх;
- Судалгаа, хөгжүүлэлт, технологийн шинэчлэл, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, инновацыг дэмжих;
- Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн үйлдвэрлэл хоорондын уялдаа холбоог хөгжүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах.