
Ханги Төмөр зам
Ханги Төмөр зам
Зvvнбаян-Ханги төмөр замын төсөл
Монгол Улсын Засгийн Газрын 104 дүгээр тогтоолоор “ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ-БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ” концессын гэрээг 2022 онд байгуулан “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226,9км төмөр замын төслийг Монголиантранс лайн ХХК, Монголиан транс ложистик ХХК-ийн нэгдэл нь амжилттай хэрэгжүүлж 2024 оны 12 сарын 31-нд Улсын комистт хүлээлгэж өгч байнгын ашиглалтад оруулав.
Манай компани Тавантолгойн-Ханги чиглэлийн 540км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 340 км төмөр замын бүсэд үйл ажиллагаа явуулж буй компаниудын экспортын чиглэлийн нүүрсийг Ханги боомт хүртэл тээвэрлэж байна
Transportation Routes and Terminals

Тавантолгойн Нүүрсний Орд – Стратегийн Ач Холбогдолтой Нөөцийн Төв
Тавантолгойн нүүрсний орд нь Өмнөговь аймгийн нутагт орших, дэлхийн түвшний стратегийн ач холбогдол бүхий коксжих болон эрчим хүчний нүүрсний орд юм.
2020 онд АНУ-ын Stantec компаниас хийгдсэн хөндлөнгийн үнэлгээгээр тус ордын нийт нөөц 7.075 тэрбум тонн бөгөөд үүний дийлэнх нь сайн чанарын коксжих нүүрс байгааг баталгаажуулсан.

Үйлдвэрлэл ба Тээвэрлэлтийн боломж
• Жил бүр тус ордоос 60 сая тонн экспортын нүүрс олборлон, олон улсын зах зээлд нийлүүлдэг.
• Үүнтэй уялдуулан, Тавантолгой–Номгон–Ханги чиглэлийн 540 км урттай төмөр замын коридор нь жилдээ 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Номгон Өртөө
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Номгон өртөө нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын эхлэлийн өртөө бөгөөд шинэ суурьшлын бүс юм.
- Хүлээн авах явуулах 11 замтай
- Татах мухар зам 3
- 4 замтай зүтгүүрийн депо
- 2 замтай вагон депо
- Шингэн ачаа шилжүүлэн ачих нэг замтай
- Нурмаг ачаа ачих, буулгах 40000 м2 хоёр талбайтай, өргөн царигийн нэг замтай
- Ажилтны амрах 720 хүний багтаамжтай 2 давхар 6 блок байртай.
- 350 хүн хүлээн авах хүчин чадалтай хоолны заал
- Суурьшлын бүсийг ус, дулаанаар хангах уурын зуух, цэвэрлэх байгууламжтай


Ханги Өртөө
Хил орчмын өргөн, нарийн царгийн Ханги өртөөнөөс Монгол улсын хилийн шугам хүртэл 14км зурваст 1520 мм-ийн өргөн цариг, олон улсын 1435 мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн байгуулснаараа онцлогтой. Ингэснээр Хятадын төмөр замтай Ханги – Мандал боомтоор шууд холбогдоход бэлэн болсон.

Ханги өргөн царигийн өртөө
- Хүлээн авах явуулах зам 11
- Татах мухар зам 2
- Эргэлтийн депо өргөн царигийн зам 2, нарийн царигийн зам 1
- Нурмаг ачаа ачиж, буулгах талбай 4 нийт 113750 м2, өргөн царигийн зам 3
- Ажилтны амрах байр 720 хүний багтаамжтай 2 давхар 6 блок
- 350 хүн хүлээн авах хүчин чадалтай хоолны заал
- Суурьшлын бүсийг ус, дулаанаар хангах уурын зуух, цэвэрлэх байгууламжтай
Ханги нарийн царигийн өртөө
- Хүлээн авах явуулах зам 7
- Татах мухар 2
- Барих мухар 1
Өргөн нарийн царигийн терминалын зам талбай
- Нарийн царигийн ачилт, буулгалтын зам 4
- Өргөн царигийн ачилт, буулгалтын зам 5
- Ачилт, буулгалтын 225000 м2 4 талбай
- Шингэн ачаа ачиж, буулгах өргөн царигийн зам 1, нарийн царигийн зам 1

Ханги дахь шилжүүлэн ачих терминал
- Жилд 10 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай
- Хилийн бүсэд нийт 113,750 м² талбай бүхий 4 талбайтай
- Нурмаг ачаа боловсруулах зориулалттай 2 талбай – нийт 43,750 м²
- Чингэлэг ачаа боловсруулах зориулалттай 2 талбай – нийт 70,000 м²
- 3 төмөр замтай
- Нурмаг ачаа ачих, буулгах зориулалттай 1 зам
- Чингэлэг ачаа ачих, буулгах зориулалттай 2 зам
- Шилжүүлэн ачих терминалаас Ханги боомт хүртэлх 6 км урт тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам

